Цахим хичээлийн зөвлөмж, №5
2012-01-09,13:37
Багш: О.Мөнхцэцэг
Явуулсан хичээлийг тань авлаа. Таны хичээл цахим хичээлийн шалгуурыг хангахгүй байна. Харин цахим хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болно .
Та цахим хичээл бэлтгэхдээ доорх зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Зөвлөмж бичсэн: Сургагч багш Э.Даваасүрэн
Явуулсан хичээлийг тань авлаа. Таны хичээл цахим хичээлийн шалгуурыг хангахгүй байна. Харин цахим хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болно .
Та цахим хичээл бэлтгэхдээ доорх зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Хичээлийн сэдвээ тодорхой бичих. Слайд 1 дээр таны хичээлийн сэдэлжүүлэлт орж ирлээ гэж бодсон боловч зорилго тодорхой биш, зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар алхамаар юу хийх вэ гэдэг нь байхгүй шууд мэдээлэл орж ирсэн. Мэдээлэл, даалгавар хоёр холбогдолгүй байна.
- Та текстээ текст box ашиглан бичсэн байна. Гэхдээ хэмжээгээ сунгаж тохируулаагүй болохоор слайднаасаа илүү гарсан хэсэг нь харагдахгүй байна .
- Интернэтээс зураг татаж ашигласан боловч зарим зураг нь сэдэвтэйгээ тохирохгүй байна. Эсвэл та сонгосон зургаа сэдвийн агуулгатай биш даалгавар хийх алхмуудтай нь холбож өгч болно.
- Жишээ нь, слайд 1 нарны зургийн оронд 3 охиныг оруулж, охидуудыг даалгаварт оролцуулж болно. Даалгавар гүйцэтгэх болгондоо охид од цуглуулах, тивүүдээр аялах гэх мэтээр холбоос сайн гаргаж өгөөрэй! Тэгвэл таны хичээл илүү үр дүнтэй ойлгомжтой болно шүү.
Зөвлөмж бичсэн: Сургагч багш Э.Даваасүрэн
Бичлэг тандагч