Багш нарт!
Та сурагчидтай хэрхэн харилцдаг эсэхээ мэдэхийг хүсвэл дараах хүснэгтийг бөглөж өөрийн харилцаандаа үнэлгээ өгч болно. Жишээ нь: Харилцааны тухайн үзүүлэлт үргэлж сайн бол 2, хааяа бол 1, үгүй эсвэл байхгүй бол 0 оноо өгнө.
Үүнийг үндэслэн та сурагчидтай харилцахдаа юунд анхаарах хэрэгтэйгээ олж мэдэх, сайжруулах боломжтой болох юм. Ингээд та өөрийнхөө харилцааны ур чадвараа үзүүлэлт бүрийн ард тохирох оноо тавьж шударгаар үнэлнэ үү!
№ | Харилцааны ур чадварын үзүүлэлт | Оноо:2,1,0 |
1 | Сурагчидтай мэндэлдэг |
|
2 | Сурагчдыг хүндэлдэг |
|
3 | Сурагчидтай найрсагаар харилцдаг |
|
4 | Сурагчидтай харилцахдаа нээлттэй байж чаддаг |
|
5 | Сурагчидтай харилцаа үүсгэн тогтоож чаддаг |
|
6 | Үүссэн харилцааг цааш амжилттай үргэлжлүүлж чаддаг |
|
7 | Харилцааны таатай уур амьсгал бүрдүүлж чаддаг |
|
8 | Сурагчдын санаа бодлыг хүндэлдэг |
|
9 | Сурагчдын санаа бодлыг дуустал нь сонсдог |
|
10 | Сурагчдын санаа бодлыг ойлгодог, ойлгохыг хичээдэг |
|
11 | Санаа бодлоо сурагчдад ойлгомжтой ярьдаг |
|
12 | Сурагчидтай харилцахдаа шүүмжлэлийг урьдал болгодоггүй |
|
13 | Сурагчидтай харилцахдаа өөрийн санаа бодлыг тэдэнд тулгадаггүй |
|
14 | Сурагчидтай харилцахдаа “Дээрээс доош” харсан байдлаар ханддаггүй, эрх тэгш байхыг хичээдэг |
|
15 | Сурагчидтай харилцахдаа үл тоосон байдлаар ханддаггүй |
|
16 | Сурагчидтай харилцахдаа тэдэнд өөдрөг ханддаг |
|
17 | Сурагчидтай харилцахдаа тэдний яриа үзэл, бодолд буй эерэг сайн зүйлийг олж чаддаг |
|
18 | Харилцаанд үл ойлголцох зүйл гарахад хүлээцтэй, тэвчээртэй ханддаг |
|
19 | Сурагчдаас асуух зүйл гарвал тэд нарыг ярьж дууссаных нь дараа асуудаг |
|
20 | Сурагчидтай харилцахдаа бусдын талаар таагүй зүйл ярьдаггүй |
|
21 | Сурагчидтай харилцахдаа элдэв муухай үг хэрэглэдэггүй |
|
Нийт оноо |
|
Та харилцааныхаа ур чадварын тоон үзүүлэлтийг гаргая гэвэл дээрх 21 үзүүлэлтийг дээд оноо болох 2-оор үржүүлнэ. Ингээд 42 оноо бол таны авах дээд тоон үзүүлэлт.
- Хэрвээ та 38-42 оноо авсан бол таны харилцааны ур чадвар сайн байна гэж үзэж болно.
- Хэрвээ та 34-37 оноо авсан бол таны харилцааны ур чадвар боломжийн байна гэж үзэж болно.
- Хэрвээ 30-с доош оноо авсан бол та харилцаандаа анхаарч, түүнийгээ сайжруулах шаардлагатай гэж өөрийгөө үнэлнэ.