Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгүй байхад тань туслахаар өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөг толилуулж байна.
1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай.
Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны уршиг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар.
Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэг...