Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
Шөнө бүр сайн унтаж амарч байх нь маш чухал. Тэгвэл унтах ёстой хэмжээндээ хүрэхгүй бол энэ нь бидний сэтгэл санаанд төдийгүй эрүүл мэндэд маш хортой болохыг та мэдэх үү?
Та бүхэнд бага унталттай холбоотой эрүүл мэндийн эрсдэлүүдээс хүргэе.
Шулуун гэдэсний хорт хавдар
Шинэ судалгаагаар өдөрт 6 хүрэхгүй цаг унтдаг хүнийг дор хаяж 7 цаг унтдаг хүнтэй харьцуулахад шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл 50 хувиар нэмэгддэгийг тодруулжээ.
Уг судалгааны ахлах шинжээч Ли Лигийн хэлснээр бага унтах нь удамшлын гаралтай хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Үүний шалтгаан нь бүрэн...