Цахим хичээлийн зөвлөмж, №2
Багш: Баяр-Ундрах
Хичээл: Зураг урлал
Сэдэв: Зохиомж
Зорилго нь: Зураасны төрлүүдийг нэрлэж, хялбар байгуулалтанд хэрэглэж сурах
Хичээлийн зорилго тодорхой
Интернэтээс зураг сонгож хөдөлгөөнд оруулсан.
Дүрслэл ашиглан зураасны төрлүүдийг өөрөө зурсан.
Текстийн фоныг үзэмжтэй харагдахуйцаар сонгож чадсан зэрэг давуу талуудтай байна. Амжилт хүсье!
Анхаарах зүйлс:
Слайд нэг дээр 5-р анги гэсэн хэсэг өнгийг бараан өнгөөр бичвэл тохиромжтой. Цагаан өнгө хүүхдийн нүдийг ядраадаг .
Интернэтээс татаж ашигласан зургаа crop буюу “Хайч” ашиглан засварлах хэрэгтэй. Татсан зурагны нягтрал муу учраас хэт татсанаар зураг сарниж бүрсийсэн байгаа нь хүүхдийн хараанд муу.
Слайд 5, 6: Хичээлийн дараалал дээр анхаарах. Миний бодлоор эхлээд зураг дээрээ ярилцаад дараа нь тэр зургийг зурахын тулд зураасны чиглэлээ сонгохоос эхлээд үе шатуудыг нь тайлбарласан бол сайн байлаа.
Слайд 7,8: Зураг дээрээ бичвэр оруулсан нь сайн боловч үсгийн фонд жижиг байна.
Зөвлөмж бичсэн: Сургагч багш Э.Даваасүрэн
Бичлэг тандагч