Сургуулийн удирдлага, багш нарын анхааралд!
2012-01-22,01:38
“Цахим сургалт” төслийн 2-р шатны сургалт
Төслийн 2-р шатны сургалтын товлосон хугацаа нь 2012.01.23-2012.01.29 билээ.
Төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар сургалтын багийн замын зардлыг хариуцахаар заасан бөгөөд аймгийн Тамгын газраас замын зардлыг товлосон хугацаанд ирүүлж чадаагүйн улмаас сургалтын хугацаа хэд хоногоор хойшлогдож байна.
01.23-ны Даваа гаригт замын зардал шилжүүлэхээр яригдаж байгаа ба энэ тохиолдолд 01.22-нд УБ хотоос хөдлөх, 01.23-нд сургалт эхлэх төлөвлөгөөтэй байна.
Энэ хугацаанд багш нар
- Шалгалтанд сайн бэлтгэх
- Бие даалтын даалгавар ирүүлэх
- Шалгалтын сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх
- Дотоод удирдлагын програм руу хагас жилийн дүн оруулах
- Багшийн болон сурагчдын мэдээлэл, зураг оруулаагүй багш нар гүйцэд оруулах тал дээр анхаарна уу.
2-р шатны сургалтын үеэр төслийн 1-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг заалт бүрээр шалгаж, сургуулиудад үнэлгээ өгөх болно.
Төслийн Гүйцэтгэгч-менежментийн баг