Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө/Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Хэдийгээр бүх зүйлсийг өөрийнхөөрөө хийх нь танд өөрийн шийдвэрийг гаргах эрх чөлөөг өгдөг ч энэ нь хэцүү байж болох юм. Та мартсан, эсвэл мөрөөдөж байсан хэн нэгэн тантай хамтран таны үүрэг хариуцлагыг хуваалцах, эцэг эх байхын мэдрэмжийг хуваалцмаар тийм үе гарч болох юм.
Өрх тэргүүлсэн эцэг/эх өрх гэрийн өдөр тутмын ажилд хүүхдээ илүү оролцуулах магадлалтай байдаг. Хүүхэд гэрийн ажилд мөн өөртөө анхаарал тавьж, бие даах үүрэг илүү хүлээдэг.
Өрх тэргүүлсэн эцэг/эх голдуу хүүхэдтэйгээ ярилцдаг бол ердийн гэр бүлд эцэг/эх хоорондоо санал бодлоо хуваалцдаг. Жишээ нь: юу худалдаж авах, баяраар хаашаа явах гэх мэт.
Олон эцэг/эх, хүүхэд салсаны дараа нэг гэрээс нөгөө гэрт нүүж, өөр орчинд дасан зохицох хэрэгтэй болдог.
Гэртээ байнгын анхаарал халамж, хяналтанд байдаг ганц бие эцэг/эхтэй хүүхэд сургууль дээрээ заримдаа харилцааны бэрхшээлтэй тулгардаг. Учир нь тэд багшаараа мөн адил аргаар бэлэнчлүүлэхийг хүсч байдаг.
Ганц бие эцэг/эхчүүдийн орлого ихэнхдээ хязгаарлагдмал нарийн зохицуулалт хэрэгтэй байдаг бол эцэг, эх нь хоёулаа байдаг хүүхэд хоёр дахин их орлоготой, илүү хангалт сайтай байх боломжтой.
Нярай жаахан хүүхдийг ганцаар асрах нь ганц бие аль ч эцэг, эхэд үнэхээр ачаалалтай. Нярай хүүхдэд 24 цагийн асаргаа хэрэгтэй бол ганц бие эцэг эхэд завсарлага, мөн ярилцах, туслах дэмжих хэн нэгэн хэрэгтэй байдаг.
Ганц бие эцэг эхчүүд юуны талаар бодох хэрэгтэй вэ?
Хүүхэд л бол “хүүхэд” байх ёстой. Үүрэлцэж буй ачаа нь хэтрэх ёсгүй. Найзуудтайгаа байх, спортоор хичээллэх, гэрийн даалгавар хийх, эсвэл зүгээр л мөрөөдөх гэх мэт хүүхдийн ертөнцөд байдаг зүйлүүдийг хийх хугацаа тэдэнд хэрэгтэй.
Хүүхэд ч бас ганц бие эцэг /эхдээ туслах,тэдэнд насанд хүрсэн хамтрагч, туслах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хүүхэдтэйгээ байнга том хүн шиг нөхөрсөг харилцаанд байна гэж найдах нь тийм ч зөв санаа биш юм.
Дөнгөж салсан эцэг эхчүүд нийгмийн болон сэтгэл санааны хямрал ихтэй байдаг. Энэ нь хүүхдэд ч мөн үнэхээр хэцүү цаг үе юм. Юунд санаа зовж байгаа талаараа хүүхэдтэйгээ ярилцахаас илүү гэр бүлийн насанд хүрсэн гишүүд, найз нөхдөөсөө дэмжлэг хай.
Гэр бүл салалтын дараах хямралыг даван туулахад нэгээс хоёр жил хүртлэх хугацаа шаардлагатай байдаг. Хүүхэд тусдаа байгаа эцэг эхээ үгүйлж, сэтгэл нь тавгүй, тогтворгүй болох нь бий.
Тэд эцэг эхдээ хоёуланд нь маш их хайртай боловч хэн нэгнийг нь дагаж, нөгөөг нь орхисондоо урвасан, үнэнч биш байдал гаргасан хэмээн гэмших, харамсах, ичих мэдрэмж төрөх нь бий. Мөн эцэг эхийн хоорондын өөрсдийгөө зөвтгөж, нэгнийгээ буруутгах байдалд хүүхдээ оролцуулахаас зайлхийх хэрэгтэй юм.
Зарим хүүхэд ихэнх цагаа тэдэнд зориулж, аливаа зүйлд дэг журам, хүмүүжлийг өдрөөс өдөрт олгож байдаг эцэг эхийнхээ хажууд сахилгагүйтэх хандлагатай байдаг. Энэ нь эцэг эхээсээ хөгжилтэй байх, хамтарч тоглох, тэдэнд богинохон хугацааг ч сонирхолтой өнгөрөөхийг хүсч буйн илрэл байж болох юм.
Танд ямар нэгэн асуудал тохиолдох үед хүүхдийнхээ ирээдүйг харж өөрийн бодлоо ойлгуулж, ямар нэг зохицуулалтыг хийх хэрэгтэй.
Сахилга батжуулах
Өрх тэргүүлсэн эцэг эхчүүд хүүхдээ сахилга батжуулах дүрэм тогтоох нь хоёр талтай. Нэг хүнд өөрөө журам гаргаад түүнийгээ биелүүлэх нь голдуу амар байдаг ч нөгөө талаар тогтоосон дүрмээ хэрэгжүүлэхэд таны хэрээс хэтэрч, магадгүй та насанд хүрсэн өөр хүнийг туслаж дэмжихийг хүсч болох юм.
Хэрвээ та сахилга батжуулах дүрэм нь тодорхой хэм хэмжээнд байх ёстойг мэдэхгүй бол өөр эцэг эхчүүдээс асуу.
- Гэртээ дүрэм, журам тогтоож зөрчсөн тохиолдолд яах талаар тодорхой болгох
- Тэгээд шаардлагатай бол хэрэгжүүлэх
- Хэлсэн шигээ байх
Жич: Хэрвээ өрх толгойлсон бол хүүхэдтэйгээ ижил хүйстэй насанд хүрэгчийн дэмжлэг авах нь ашиг тустай. Гэхдээ хэн бэ гэдэгт анхааралтай хандаарай. Тэд таны хүүхдэд анхааралтай хандана гэдэгт нь та найдаж болно гэдэгтээ итгэлтэй хүн байх хэрэгтэй шүү.
Тусдаа амьдарч буй эцэг |эхдээ очих
Тусдаа амьдардаг эцэг|эхчүүд хүүхдийнхээ санаж үгүйлсэн байдал, баярлаж хөөрч буйг хараад аль алинд нь хэцүү байж болох юм. Өдөр тутмын ажил, амьдрал дэг журмыг зохицуулж байдаг, илүү их хариуцлага хүлээдэг эцэг|эхийн харилцаа нь зөвхөн цагийг зугаатай өнгөрөөхөөр хамт буй эцэг| эхийгээ илүүд үзэж мэдэх юм.
Хүүхэд эцэг эхийнхээ гэмийг мэдэхгүйгээр хоёуланг нь хайрлахыг хүсдэг юм. Хэрэв танд боломж байвал тусдаа амьдарч байгаа эцэг| эхтэй хамт байх хугацааг зохицуулж төлөвлөж өг. Ингэж холбоо тогтоож өгсөнөөр таны хүүхдэд үнэхээр таатай байх болно.
Та хоёрын салалт, гомдол, харамсал бол та хоёрын хоорондын томчуудын асуудал билээ.Харин та хоёр хэрхэн танилцсан, таны амьдралд хэрхэн орж ирсэн тухай хүүхдэдээ ярьж өгч болох юм.
Хүүхдээ тусдаа амьдарч буй эцэг |эхтэйгээ хамт байгаад буцан ирэх үед “гэртээ дасах” цаг өгөх хэрэгтэй. Зарим үед цөөн минут, заримдаа цөөн хэдэн цаг, хэдэн өдөр ч шаардлагатай. Зарим нь хэвийн, зарим нь дуугүй, гунигтай байдаг. Заримд нь уг “солилцоондоо” дасан зохицох хугацаа хэрэгтэй. Магадгүй тэдэнд нөгөө эцэг эхээ орхиж байгаадаа гунигтай болж, ингэсэндээ өөрийгөө буруутгаж байж ч болно.
Тэд танд үнэнч биш байдлыг мэдэрсэн, эсвэл тааламжтай биш айлчлалд гунигтай болсон ч байж болно.
Та тэднийг юу хийсэн талаар ярилцаж болох юм. Гэвч албадаж, асуултаар бүү дар, энэ нь тэднийг тусдаа амьдарч буй эцэг/эхээ хамгаалахад хүргэж болох юм.
Таны хуучин нөхөр|эхнэр, хамтран амьдрагч чинь юу хийж байгаа талаар олж мэдэхийн тулд хүүхдээ ашиглахаас зайлсхийх, мөн эцэг, эх хооронд хүүхдээ мессеж зөөхөд ашиглахгүй байх. Жич: Хэрэв таны хүүхэд буцаж хэвийн байдалд орохдоо хэдэн өдөр болж, огт дээрдэхгүй байгаа мэт санагдвал танд мэргэжлийн тусламж хэрэгтэй.
Ганц бие эцэг эхчүүдийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлзүйн байдал
Хүүхэд ганц бие эцэг эхтэйгээ ойр дотно, онцгой сайхан харилцаатай байсан ч ийм төрлийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлд сөрөг бодлууд байх нь бий. Жнь: Бүрэн бүтэн гэр бүлд өсөж буй найздаа атаархах гэх мэт
Эцэг эхийнхээ аль нэгтэй амьдрахгүй болж гэдгээ мэдсэнээр тэдэнд энэхүү хямралыг даван туулах, сэтгэл шархлах, гомдол харамслаа илааршуулж, хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байдаг юм.Тэд энэ үедээ сэтгэл санааны байдал, зан үйлийн элдэв ааш араншинг илэрхийлэх нь бий.
Ганц бие эцэг /эхтэй гэр бүлийн хүүхэд ихэнх тохиолдолд бүрэн бүтэн гэр бүлээс илүү их үүрэг хариуцлага хүлээж, бие даасан хүн болж чаддаг. Тэдний ийм байдлаар бахархдаг гэдгээ тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд найз нөхөдтэйгээ тоглох хугацаа хэрэгтэй гэдгийг та ойлгодог байх.
Хэрвээ та хүүхэдтэйгээ их ойр байдаг бол тэд гэрээсээ явах болсон үедээ таныг орхиж байгаа нь өөрийнх нь буруу юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс та өөрийн гэсэн амьдралтай, мөн тэднийг өсч том болж өөрсдийн сонгосноо хийхэд нь гомдохгүй, түүнийг дэмжиж, өөртөө итгэлтэй байх болно гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
Шинэ харилцаагаа алхам алхамаар хий. Хэрэв та хамтран амьдрагчтай болохоор шийдсэн бол энэ нь таны хүүхдэд голдуу асуудал үүсгэдэг. Таны хүүхдийн хэдэн настай нь хамаагүй, эсэргүүцэл илэрхийлсэн зан үйл, сэтгэл санааны байдлаар илэрч болно. Тэдэнтэй ярилцаж, тэд ямар сэтгэгдэлтэй байгааг сонсож, хүүхэд чинь танд хамгийн хайртай хүн нь хэвээрээ гэдгийг ойлгуулах.
Анхаарах зүйлс
- Ганц бие эцэг эхчүүдтэй өссөн хүүхдэд ямар нэгэн сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.
- Та хүүхдээ өөрсдийн амьдралдаа бахархалтай байхад нь тусалж чадна.
- Хүүхэд тусдаа амьдарч буй эцэг |эх нь хэн болох талаар мэдэх хэрэгтэй.
- Буруутай гэж бодохгүйгээр эцэг/эхээ хоёуланг нь хайрлаж, харилцаа холбоотой байх хэрэгтэй
- Ингэснээр та өөрийн гэсэн амьдралтай байж, хүүхэд тань таны амьдралын сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө амьдралын тусгаар тогнолыг бий болгох үедээ гэмшихгүй, харин баяртай байх болно.