Зөвлөмж
2012.03.05 Улаанбаатар хот
Төслийн 2-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зөвлөмжийг илгээж байна. Үүнд:
- Сургалтын блогийн талаар
Сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах сургалтын блог багш бүр үүсгэх, тогтмол хөтлүүлж сургах зорилгоор төслийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд тусгаж сургалт явуулсан билээ.
Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага:
- Бичлэгийн төрөл, ангилалтай байх
- Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх
- Өнгөний зохицол сайн байх
- Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх
- Бичлэгийн ангиллыг
- Цахим хичээл
- Гэрийн даалгавар
- Бие даалтын даалгавар
- Зайн сургалт
- Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
- Сурагчдад зөвлөгөө
- Мэдээ мэдээлэл
- Зар мэдээ гэх мэтээр үүсгэх
Сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан мэдээ мэдээлэл, хариуцаж ажиллуулдаг хүүхэд хөгжүүлэх сонгон, секц, дугуйлан, клубын үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь, зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.
TV хичээл байдлаар бэлтгэсэн хичээл нь зайн сургалтын хичээлд хамаарагдана гэсэн буруу ойлголт багш нарт байдаг бөгөөд
- Бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрийн сэдвээр бие даалтын даалгавар тодорхой хугацаанд өгөөд сурагчид даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг байршуулах
- ЭЕШ-нд бэлтгэж буй сурагчдад зориулсан цуврал хичээл
- Хоцрогдолтой сурагчдад зориулсан цуврал хичээл
- Түлхүү түвшний сурагчдад зориулсан цуврал хичээл байршуулах зэргээр зайн сургалт явуулж болно.
Зайн сургалтын хичээл нь аудио, видео, PDF, Хэрэглээний програмууд ашиглаж хийх гэх мэтээр ямар ч хэлбэртэй байж болно.
- ЗАН /ЗАС бүр сургалтын блог үүсгэх, хөтлөх заалтын талаар
Дархан Уул аймгийн багш нарын “Байгалийн ухааны хичээлийг Дархан Уул аймгаас” сургалтын блогийг үзэхийг зөвлөж байна.
ЗАН юм уу ЗАС-ийн блогийг тухайн секц, нэгдэлд хамаарагддаг багш нар хамтран хөтлөнө. Хичээл тус бүрээр ангилал үүсгэж, зайн сургалтын цахим хичээл байршуулах, сурагчдад зөвлөгөө өгөх байдлаар ажиллуулж болно.
- “Сургуулийн шилдэг сургалтын блог” шалгаруулах талаар
1-р шат: ЗАН/ЗАС-ийн хүрээнд багш нар өөрсдөө шалгаруулна.
2-р шат: ЗАН/ЗАС бүрээс шалгарсан тэргүүний блогийг сургуулийн уралдаан дүгнэх комисс үзэж, сургуулийн шилдгийг шалгаруулна.
- “Дотоод удирдлагын програм сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх” төслийн 2-р зорилтыг хэрэгжүүлэх талаар
Багш нар заасан хичээлийн сэдэв, ирц, гэрийн даалгаврыг өдөр бүр, бүлэг сэдвийн болон хөндлөнгийн шалгалтын дүнг шалгалт авсан цаг хугацаанд нь програм руу тогтмол оруулж хэвших хэрэгтэй байна.
Програм хангамжийн компанийн зүгээс одоо ашиглагдаж байгаа програмын сайжруулсан хувилбар болох интернетийн орчинд ажилладаг “Цахим сургалт 3.0” програмыг 4-р сард сургуулиудад суурилуулж өгсний дараа сурагчдын хувийн хэргийн мэдээллийг програм руу оруулна.
- Төслийн 3-р шатны сургалтын талаар
2-р ээлжинд хичээл заадаг багш нар өглөө, 1-р ээлжинд хичээл заадаг багш нар үдээс хойш сургалтад хамрагдана. Сургалтын төлөвлөгөөг хавсралтаар илгээлээ.
Сургуулийн сургагч багш нарын сургалтын ирц, идэвх чармайлттай суралцах тал дээр сургуулийн удирдлагууд онцгойлон анхаарал тавихыг хүсч байна.
- Төслийн хэрэгжилтийг шалгах, сургалтын үр дүнг тооцох шалгалтын талаар
- Төслийн хэрэгжилтийн явцын тайлан ирүүлэх талаар
Амжилт хүсье!!!
Бид хамтдаа хүчтэй!!!