Дорноговь аймгийн Сайншандын 2-р сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр, Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн ... бичлэгт Зочин (зочин): Áàÿðëàëàà áàãøàà òàíä áîëîí òàíàé ñóðãóóëèéí á¿õ áàãø íàðò õè÷ýýëèéí øèíý æèëèéí áàÿðûí ìýíäèéã..
  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн ... бичлэгт Зочин (зочин): Áàÿðëàëàà áàãøàà òàíä áîëîí òàíàé ñóðãóóëèéí á¿õ áàãø íàðò õè÷ýýëèéí øèíý æèëèéí áàÿðéí ìýíäèéã..
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт pvsa_8990: цахим тест блогтоо оруулахад хэрхэн яаж оруулах вэ "PDF" хэлбэрээр хэрхэн хадгалах вэ
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт Сургалтын блог: Блогийн загвар өөрчлөхөд урд оруулсан бичлэгүүдэд эвдрэл гарахгүй...
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт SAIKHANAA: Сайн байнауу багшаа. Зөвлөгөө өгсөнд баярлалаа...
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт SAIKHANAA: Сэтгэгдлийг устгасан: SAIKHANAA хэзээ: 2012-5-21..
  • ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг бичлэгт Naraa (зочин): Titem ug niitelsend
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
61561 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 109-с 38-р хуудас. | дараах >>

Төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн даалгавар

2012-03-14,20:47

  

“Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн даалгавар

2012.03.12                                                                            Улаанбаатар хот

1.Төслийн хэрэгжилтийг шалгах талаар

Төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн 4 гишүүн төслийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 2012.03.23-03.26-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж буй сургуулиуд дээр ажиллана.

Төслийн  хэрэгжилтийг шалгах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сургалтын менежерүүд хариуцсан багш нарынхаа ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, үнэлгээ хийсэн байх даалгавар өгч байна. Үүнд:

Багшийн сургалтын блог
Дотоод удирдлагын програм  руу оруулсан сургалтын мэдээлэл
Төсөл эхэлснээс хойш багшийн боловсруулсан цахим  хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн

Багшийн сургалтын блогийг шалгах хүснэгтийн “Гэрийн даалгавар” гэсэн үзүүлэлт шаардлагагүй бөгөөд видео бичлэг, мэдээ мэдээлэл гэх мэт бусад үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй.

Сургалтын менежер бүр хариуцсан багш нарынхаа

-       хавтас

-       сургалтын блог, дотоод удирдлагын програм, цахим хичээл, хэрэглэгдэхүүн гэсэн 3 үзүүлэлтээр төслийн хэрэгжилтийг шалгасан үнэлгээ  

-    боловсруулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүний сэдэв, хэзээ хичээл заасан, цахим санд оруулсан эсэх талаар хөтөлсөн бүртгэл

-       цахим сан  /санд оруулсан хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн/

-       дотоод удирдлагын програмд оруулсан сургалтын мэдээллийг  төслийн багийн гишүүдэд танилцуулж шалгуулна.

Нийгмийн ажилтан нь

-       дотоод удирдлагын програм руу оруулсан багшийн зураг, мэдээлэл

-    АУБ нар хариуцсан ангийн сурагчдын зураг, мэдээлэл, судалгаа оруулсан эсэхийг шалгаж, үнэлгээ өгсөн байх шаардлагатай ба дотоод удирдлагын програмын багш, сурагчдын мэдээллийн санг  төслийн багийн гишүүдэд шалгуулна.

2.     “Цахим сургалт” хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах талаар  

2012.03.23                  Зүүнбаянгийн сургууль

2012.03.24                  Сайншандын 1-р сургууль

2012.03.25                  Сайншандын 2-р сургууль

2012.03.26                  Замын-Үүдийн сургууль  дээр “Цахим сургалт” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж хичээл заахын ач холбогдол, тулгарч буй бэрхшээлийн талаар багш нарын санал бодлыг сонсож, 4 цахим хичээлд хамтдаа  анализ хийж, төслийн багийн гишүүд зөвлөмж өгөх байдлаар нээлттэй хэлэлцүүлгийг  явуулах төлөвлөгөөтэй байна.

Хэлэлцүүлэг явуулах анги танхим, анализ хийх 4 цахим хичээл, проектор, дэлгэц болон багш нараа 100% хамруулахыг  Сургалтын менежерүүд хариуцна.

Хэлэлцүүлгийн  өмнө багш бүрийн тоогоор хувилж бэлтгэсэн байх  материалыг хавсралтаар илгээлээ.

3.    Сургуулийн вэб сайтын төлбөр төлөх талаар

Зүүнбаян, Сайншандын 2-р  сургуулийн вэб сайтыг хийж дуусгасан   тул сургуулиуд edu.mn домайн нэрийн төлбөр 30000 төгрөг Эрдэмнэт ХХК-д, вэб сайт интернэтэд байршуулах үйлчилгээний 1 жилийн төлбөр 144000 төгрөг /НӨТ ороогүй үнэ/ Мagicnet ХХК-д төлөх хэрэгтэй  ба төлбөр төлсний дараа вэб сайт интернэтэд байршигдах болно гэж програм хангамжийн компаниас захидал ирлээ.

Жич: www.magicnet.mn сайт руу орж мэдээлэл авна уу.

Иймд сургуулиуд энэ 7 хоногтоо багтааж төлбөрөө төлөх, улмаар төлбөр төлсөн баримт болон домайн нэр авах хүсэлт гаргасан албан бичгээ  сканердаад Наран терминал компанид, CC-г  tegshbayar@mobicom.mn хаяг руу  э-мэйлээр илгээх хэрэгтэй байна. Албан бичиг болон төлбөрийн баримтын загварыг хавсралтаар илгээлээ.

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!

бичсэн: Сургалтын блог төрөл: Төслийн 2-р шатны үйл ажиллагаа | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 103 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 109-с 38-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Багш нарт зөвлөмж
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Цахим хичээл
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • IQ test
  • Зүүнбаянгийн сургууль
  • Замын-Үүдийн сургууль
2006-2009 © Дорноговь аймгийн Сайншандын 2-р сургуулийн багш нартаа