Дорноговь аймгийн Сайншандын 2-р сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр, Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн ... бичлэгт Зочин (зочин): Áàÿðëàëàà áàãøàà òàíä áîëîí òàíàé ñóðãóóëèéí á¿õ áàãø íàðò õè÷ýýëèéí øèíý æèëèéí áàÿðûí ìýíäèéã..
  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн ... бичлэгт Зочин (зочин): Áàÿðëàëàà áàãøàà òàíä áîëîí òàíàé ñóðãóóëèéí á¿õ áàãø íàðò õè÷ýýëèéí øèíý æèëèéí áàÿðéí ìýíäèéã..
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт pvsa_8990: цахим тест блогтоо оруулахад хэрхэн яаж оруулах вэ "PDF" хэлбэрээр хэрхэн хадгалах вэ
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт Сургалтын блог: Блогийн загвар өөрчлөхөд урд оруулсан бичлэгүүдэд эвдрэл гарахгүй...
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт SAIKHANAA: Сайн байнауу багшаа. Зөвлөгөө өгсөнд баярлалаа...
  • Сургалтын блогийн зөвлөмж бичлэгт SAIKHANAA: Сэтгэгдлийг устгасан: SAIKHANAA хэзээ: 2012-5-21..
  • ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг бичлэгт Naraa (зочин): Titem ug niitelsend
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
61593 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 109-с 33-р хуудас. | дараах >>

Зөвлөмж

2012-04-03,13:43

   “Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2012.03.30                                                                                     Улаанбаатар хот

 1. Суралцагч багш нарын сургалт явуулах  талаар

Төслийн 3-р ээлжийн сургалтын хөтөлбөрийн дагуу  “OO Spread Sheet програмыг сургалтад хэрэглэх нь”,  “Цахим тест, судалгаа хийх аргачлал” сэдвээр  сургуулийн сургагч багш нараас суралцагч багш нартаа сургалт явуулах ажлыг 04.09-04.13-ны хугацаанд зохион байгуулахыг зөвлөж байна.

Төслийн сургалтад хамрагдаагүй  багш нарт сургалт явуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна.

Сургалтад хамрагдаагүй  багш нарт явуулах сургалтыг  2 хэлбэрээр зохион байгуулж болно.

1. Сургуулийн сургагч багш бүр 1 багш хариуцаж авч, сургалт явуулах

2.  Мэдээлэл зүйн болон сургагч багш нараас бүрдсэн  баг бүрдүүлж, сургалт явуулах. Үүнд:

-       Сургалтын багийн сургалт явуулах хуваарь гаргах, Сургалтын менежерүүд батлах

-       Сургалт удирдах сургагч багшийн болон суралцах багш нарын нэрс гаргах

-       Сургалтын менежерүүд сургалтын явц,  үр дүнд хяналт  тавих,  ирцийн бүртгэл хөтлөх

-       Жнь:                    “Цахим сургалт” төслийн сургалтын хуваарь

Сургалтын өдөр

Сургалтын цаг

Сургагч багш нар

Суралцагч багш нар

 

04.09

Даваа

 

9.00-12.00

1. З.Ганзориг

2. Х.Хишгээ

3.  Д.Мягмар

1.

2.

3.

гэх мэт

 

04.09

Даваа

 

 

14.00-17.00

1. Э.Наран

2. Б.Ариунаа

3. С.Баатар

1.

2.

3.

гэх мэт

гэх мэт

-       Сургалтын багийн 1 гишүүн нь сургалт удирдах, бусад гишүүд нь туслах багшаар ажиллах байдлаар  зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.

2.  Төслийн 4-р шатны сургалтын бэлтгэл ажлыг хангах талаар

2012.04.16-04.22-ны хугацаанд “Нэгж хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр боловсруулах нь” сэдвээр 42 цагийн  сургалт  явагдана.

Сургалт явагдахаас өмнө сургуулийн сургагч багш бүр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний  дагуу 4-р улиралд заах 1 нэгж хичээлийн хөтөлбөрт орох  ээлжит хичээлийн цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим тест, судалгаа боловсруулсан байх шаардлагатай.

Сургалтын хугацаанд багш бүр 1 нэгж хичээлийн хөтөлбөр цахим хэлбэрээр бэлтгэх ба ээлжит хичээлийн цахим сургалтын хэрэглэгдэхүүнээ урьдчилан бэлтгээгүй тохиолдолд сургалтын цаг хүрэлцэхгүй хүндрэл үүсэх болно.

Сургагч багшийн боловсруулсан нэгж хичээлийн иж бүрэн цахим хөтөлбөр нь төслийн сургалтын  үр дүнг тооцох шалгалтын үнэлгээ болох төдийгүй,  төслийн тайлан-үзэсгэлэн дээр бичгийн цаасан дээр хэвлэсэн байдлаар  болон дэлгэцээр үзүүлэх болно гэдгийг анхаарч бэлтгэлээ сайн хангах, сургалтын хугацаанд идэвх чармайлттай, үр дүнтэй суралцах хэрэгтэй юм.

    3. Төслийн 4-р шатны сургалтын хугацааны талаар

4-р шатны сургалт 2 ээлжээр явагдах бөгөөд 8.00-12.50 цагт 1-р ээлж, 13.30-18.20 цагт 2-р ээлжийн сургалт хичээллэнэ.

04.16-04.22-ны хугацаанд 4-р шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 42 цагийн хичээл,  04.23, 04.24-ны өдрүүдэд  12 цагийн давтлага хичээл, нийт 54 цагийн сургалт өглөө, өдрийн групп тус бүрд явуулахаар төлөвлөж байна.

04.21,04.22-ны Бямба, Ням гаригуудад багш нар сургалтад суухыг хүсэхгүй тохиолдолд өглөө, өдрийн групп тус бүрд

04.16-04.20-ны Даваа-Баасан гаригуудад 6 цаг х 5 өдөр=30 цаг

04.23-04.26-ны Даваа-Баасан гаригуудад 6 цаг х 4 өдөр=24 цаг, нийт 54 цагийн сургалт явагдах болно.

Дээр дурдсан сургалтын хугацааны аль нь тохиромжтой талаар  хариу өгнө үү.

4-р шатны сургалт нь төслийн сүүлийн сургалт тул  үр дүнтэй явуулахын тулд багш нарынхаа зүгээс хоцрох, таслах, цагаас эрт тарах зэрэг  идэвхгүй байдал үзүүлэхгүй байх тал дээр сургуулийн удирдлагууд онцгойлон анхаарал тавихыг хүсч байна.

    4. Төслийн 3-р шатны тайлан ирүүлэх  талаар

Төслийн 3-р шатны тайлан 04.06-ны өдрийн дотор ирүүлэх шаардлагатай байна. Тайланд:

-       төслийн 3-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний заалт бүрээр хийсэн ажил /фото зургаар баяжуулсан байх/

-   Сургалтын менежер бүр хариуцсан багш нарынхаа сургалтын блог, дотоод удирдлагын програм, цахим хичээл, хэрэглэгдэхүүн гэсэн 3 үзүүлэлтээр ажил дүгнэсэн үнэлгээ

-     Нийгмийн ажилтан нь дотоод удирдлагын програм руу оруулсан багшийн зураг, мэдээлэл, АУБ нар даасан ангийн сурагчдын зураг, мэдээлэл, судалгаа оруулсан эсэхийг шалгаж, үнэлгээ өгсөн тайланг  хавсаргах хэрэгтэй. 

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!


бичсэн: Сургалтын блог төрөл: Удирдлагын багт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 61 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 109-с 33-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Багш нарт зөвлөмж
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Цахим хичээл
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Сайншандын 2-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • IQ test
  • Зүүнбаянгийн сургууль
  • Замын-Үүдийн сургууль
2006-2009 © Дорноговь аймгийн Сайншандын 2-р сургуулийн багш нартаа