Төслийн 1-р шатны явцын тайлан №2, 12.26
Сайншанд 2-р дугаар сургуулийн
“Моби тэмүүлэл” төслийн тайлан
2011 оны 12 дугаар сар 26
1. Багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг хангах талаар:
· Багш хөгжлийн төвийн ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Гараг | Ажиллах цаг |
Даваа | 11.45 – 15.40 |
Мягмар | 9.30 – 11.00 13.30 – 16.30 |
Лхагва | 13.30 – 15.50 |
Пүрэв | 13.30 – 15.50 |
Баасан | 8.45 – 11.00 |
2. "Цахим сургууль" дотоод удирдлагын программын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар :
· 1-ээс 11-р ангиудад сургалтын хөтөлбөрийн дагуу ордог бүх хичээлийг бүртгэж оруулсан.
· Бүх багш нар буюу нийт 69 багшид програмд нэвтрэх кодыг олгосон.
· Бүх багш нарт програмд хэрхэн нэвтрэх болоод өөрсдийн хувийн мэдээллийг хэрхэн оруулах талаар сургалт явуулсан.
· Дунд ангийн нийт 43 багшийн хичээлийн хуваарийг оруулсан.
· Сурагчдын бүртгэлийг бүртгэж эхэлж байгаа 1,2-р нийт 10 бүлгийн 294 сурагчдыг кодлон бүртгэж оруулсан, одоо сурагчдыг үргэлжлүүлэн бүртгэж байгаа.
Жич: 12-р сарын 5-наас 12-ны хооронд Server процессор ирнэ гээд урд оруулсан байсан мэдээллийн баазыг авсан учраас нэмж ямар нэг мэдээлэл оруулалгүй хүлээсэн.
3. Сургагч багш нар болон сурагч багш нарын сургалтын талаар:
· Сургагч багш нарын сургалт 2011 оны 12 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд БХТ болон мэдээлэл зүйн кабинетуудад явагдсан. Сургалтанд суусан багш бүр нэг нэг багш хариуцан авч хичээл заасан.
Сургалт явагдах кабинет
|
ЗАН-үүд |
Цаг |
Багш Хөгжлийн Төв | Бага анги | 10.00-13.00 14.00-18.00 |
Мэдээлэлзүйн кабинет №216 | БУЗАН, ХШЗАН | 10.00-13.00 14.00-18.00 |
Мэдээлэлзүйн кабинет №216 | ББГЗЗАН, МатЗАН | 10.00-13.00 14.00-18.00 |
· Мөн багш нар цахим хичээл болон хэрэглэгдэхүүн бэлтгэж бэлэн болсон багш нар даалгавар явуулах хаяг руу явуулж байгаа.
Одоогоор дараах 8 багш цахим хичээлээ явуулаад байна. Үүнд:
- Мэдээлэлзүйн багш Т.Нарантуяа 7-р ангийн “Техник хангамж”
- Бааг ангийн багш У.Баярмаа 3-р ангийн Хүн орчин хичээлийн “Цаг агаар” сэдвээр
- Биологийн багш Г.Отгонжаргал 7 – 8-р ангийн “Ургамлын эрхтний тогтолцоо” , “Амьтны эрхтний тогтолцоо” сэдвээр
- Бага ангийн багш Г.Оюунчимэг, Ц.Отгонцэцэг нар 5-р ангийн “Өгүүлбэрүүд” сэдвээр
- Бага ангийн багш Ч.Мөнхтуяа, О.Энхцэцэг нар 2-р ангийн хүн орчин хичээлийн “Амьд ба амьгүй байгал” сэдвээр
- Мэдээлэлзүйн багш Г.Гантулга 9-р ангийн “Компьютерийн архитектур” сэдвээр тус тус цахим хичээл явуулсан.
Үлдсэн багш нарыг цахим хичээлээ явуулах талаар шаардлага тавин ажиллаж байна.
4. Сургуулийн вэб сайтын байнгын ажиллагааг хангах талаар:
· Вэб сайтыг хийж байгаа програм хангамжийн компанитай холбоо тогтоож сайтын бүтэц зохион байгуулалт болон загвар дизайныг ярилцаж тохиролцсон
· Сайтыг хийхэд шаардагдах анхан шатны мэдээлэл болох сургуулийн танилцуулга, фото зураг гэх мэтийг явуулсан.
Тайланг бичсэн:Сургалтын менежер М.Оюунчимэг